2007-12-11,15:23

Монгол залуу хүний эрмэлзэх есөн зүйл

Монгол залуу хүний эрмэлзэх есөн зүйл

Би туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэж харах үед харамсах зүйл гаргахгүй байхаар амьдарна.
Ингэхийн тулд:
1.  Би-Өөрийн авъяас билгийг нээн илрүүлж, нийгэмд зөв байрь    суурь олно.
2.   Би - Өөрийн бие бялдрыг хөгжүүлж, “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг зарчмыг мөрдлөгө болгоно.
3.  Би-Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжүүлж, мэдээллийг чадварлаг ашиглан эд баялагийг буй болгоно.
4.   Би - Өөрийн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан зогсож,    ардчилал, хууль ёсны төлөө тэмцэн, амьдарч буй нийгмээ  жаргалтай, шударга байлгахын төлөө байна.
5.   Би-Өөрөө өөрийгөө, өрх бүлээ тэжээх чадвартай байж, айл гэрийн хийморь лундааг эрхэмлэн явна.
6.   Ахмадынхаа өмнө өртэй, хойчийнхоо өмнө үүрэгтэй, “Гурван цагын хэлхээс”-Бид дутагдах юмгүй, гачигдах зовлонгүй, жаргалтай ариун бүлгийг буй болгон авч явна.
7.   Эртний түүхт тусгаар Монголын голомтыг сахигч - Бид бие биедээ нөхөр байж, эх орноо хөгжүүлнэ, баяжуулна, хүчирхэгжүүлнэ.
8.   Соёл иргэншилт хүн төрөлхтний тасархай - Бид бусдыг хүндэтгэж, бусдаар хүндэтгүүлж хүнлэг бүрийг өөрийн гэж үзнэ.
9.   Байгаль эхийн үр сад- Бид байгаль орчинтойгоо зохицож амьдарна.
Бид энэхүү эрмэлзлэлийг биелүүлж чадваас энэ дэлхийд мөрөө үлдээнэ, эс чадваас хэн ч намайг үл дурсана.

Залуу хүнд зорилго үгүй бол эх оронд ирээдүй үгүй

 

бичсэн: Mr_Bambaruush төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax